Д.Тэрбишдагва нэг сая төгрөгөө бэлнээр нь авна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Та нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр авах уу. Бэлнээр нь авахыг хүсч байна уу" гэсэн асуултад "Хэрвээ бэлнээр нь авах боломж гарвал авна. Тогтоолын төслийг яаж батлахыг харах хэрэгтэй" хэмээн хариулж байна. "Таван-толгойн хувьцааны ногдол ашгийг иргэд 2017-2018 оноос хүртэж эхэлнэ" гэсэн таамаглал байгаа. Харин эрхэм гишүүн үүнд эргэлзэж байгаа ажээ. Нэг ёсондоо тэрбээр "Дор хаяж 4-5 жилийн дараа ногдол ашиг хүртэнэ гэсэн тооцоо бий. Тавантолгойн нүүрсийг эргэлтэд оруулахын тулд зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг байгуулах ёстой. Мөн 4-5 жилийн дараа ногдол ашиг өгөхгүй байхыг ч үгүйсгэхгүй. "Ашиггүй ажиллалаа" гэвэл яах юм бэ" хэмээн болгоомжилж байгаа ажээ.