GMO буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж юу вэ?
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генийн бүтцийг нь өөрчилсөн организмуудын нэгдэл юм.
Тусгай лабораторид гаргасан үрийн тусламжтай тарьж ургуулсан ургамлууд хөгжингүй 10 гаруй жилийн туршид орнуудын хүнсний хэрэглээний дийлэнх хувийг бүрдүүлж байна. АНУ-д үйлдвэрлэдэг эрдэнэ шиш, шар буурцаг, чихрийн манжин, хөвөнгийн дийлэнх хэсгийг хортон шавьжнаас хамгаалах зорилгоор генийн өөрчлөлтөд оруулдаг. Биотехнологийн тусламжтай ургуулдаг үр тариа нь голдуу мал тэжээх, эсвэл хагас боловсруулсан болон хүнсний бүтээгдэхүүний зориулалттай. Тухайлбал жигнэмэг, өглөөний унданд зориулсан хуурай бүтээгдэхүүн, гурвалжин будаа, төмсний чипс, салатны амтлагчийг дурдаж болно.
GMO бүхий тарвасууд
Эдүгээ АНУ-д GMO ашиглаж үйлдвэрлээгүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй гэж хэлэхэд болно. Америкчууд Европчуудаас ялгаатай нь олон арван жилийн туршид чухам юу идэж ууж буйгаа сонирхсонгүй. Эдүгээ GMO-г эсэргүүцэгчид улам олон болж байна. 26 мужид хэрэглэгчдийн эрхийг хамгаалах мэргэжилтнүүд хүнсний бүтээгдэхүүний баглаа боодолд GMO гэсэн таних тэмдгийг заавал хийдэг болгохоор хуулийн төсөл боловсруулжээ. Америкчуудын 90 хувь уг санааг дэмжив.
Гэвч хүнсний салбарынхан байж болох бүх аргаа хэрэглэн тэмцсэн нь мэдээж. Калифорни, Вашингтон мужид л гэхэд олон нийтийг хуулийн эсрэг зогсоохын тулд компаниуд 70 сая долларыг маркетингийн ажилд зарцуулжээ. Ингэснээр өргөн барьсан төслийн нэг нь ч батлагдсангүй.
2012 оны есдүгээр сард GMO-той холбоотой хүмүүсийг айдаст автуулсан нэгэн мэдээ дэлхийгээр тархав. АНУ-ын хөдөө аж ахуйн аварга компани болох “Монсанта”-гийн GMO ашиглаж ургуулсан эрдэнэ шишээр тэжээсэн лабораторын харх хорт хавдартай болсон байв.
GMO агуулсан эрдэнэ шишээр тэжээгдэж хорт хавдар туссан харх.
Түүнчлэн францын судлаачид хоёр жилийн туршид генийн өөрчлөлттэй эрдэнэ шишийн хархад үзүүлэх нөлөөг нууцаар судалжээ. Судалгааны үр дүн айдас хүргэмээр. Хархын биед үхэлд хүргэхээр том хэмжээний хорт хавдар ургасан байлаа. Туршилтын хугацаа гурван сар үргэлжилдэг бөгөөд харх дөрөв дэх сар дээрээ үхдэг аж. Тэгэхээр GMO хүний эрүүл мэндэд урт хугацааны туршид ямар нөлөө үзүүлдгийг мэдэх бололцоогүй одоохондоо олдоогүй гэсэн үг.
GMO-г эсэргүүцэгчид, экологчид болон фермерийн эзэд, эрх баригчдын тэмцэл хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа билээ.
Генийн өөрчлөлттэй ургамлын 98 хувь дэлхийн зөвхөн 10 оронд ургадаг бөгөөд 160 сая гектар талбайг эзэлдэг. Тариан талбайн дийлэнх хэсэг АНУ-д байдаг.
Европын 27 орны найм нь GMO тарьдгаас 90 орчим хувь нь Португали, Испанид ургадаг. Энэ нь голдуу генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, төмс аж.