Олимпиадад түрүүлсэн 76 сурагч сургуульд орох эрхээ гардав
БШУ-ы сайд Л.Гантөмөр эрхийн бичгийг гардуулан өглөө.
2013.09.04

Олимпиадад түрүүлсэн 76 сурагч сургуульд орох эрхээ гардав

2012-2013 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиад түрүүлсэн болон эхний гурван байрт шалгарсан 76 хүүхэд төрийн өмчийн их сургуульд элсэх эрхээ гардан авлаа.

Ингэснээр эдгээр оюутнууд нь үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг дээрээ нэмээд урамшууллын тэтгэлэг болох 70 мянган төгрөг, нийтдээ сар бүр 140 мянган төгрөгийг авах эрхтэй болж байгаа юм.

Гэхдээ энэ нь эхний нэг жил хүчинтэй бөгөөд хоёрдугаар дамжаанаас эхлэн оюутнууд өөрсдийн сургалтын амжилтаас шалтгаалаад урамшууллын тэтгэлгээ хувилж авах юм.

Тодруулбал 3.5 голчтой суралцвал урамшууллын тэтгэлгийн 50 хувь, 3.6 голчтой сурах юм бол 75 хувь нэмж авах боломжтой юм.