Япон улсад мянган оюутан сургана
Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад боловсрол эзэмших хүсэл нэмэгдсээр байна. Тиймээс 2014 оны хичээлийн жилээс эхлэн БШУ-ы яам техник технологийн чиглэлээр Япон улсад мэргэжилтэн бэлтгэхээр болжээ.
БШУ-ы сайд Л.Гантөмөр: Энэ харилцааг нэг шат дээшээ гаргаад, хэдэн зуу биш хэдэн мянга гэдэг тоо руу шилжиж, монголын ирээдүйн инженер, технологичдийг Японд бэлтгэхийн төлөө хэлэлцээ, судалгаа хийж байгаа. Ойрын үед тодорхой шийдлийг гаргахаар ажиллаж байна гэлээ.
Энэ ажлыг шат дараалалтай хийх бөгөөд гадаадад сургах төлбөр өндөр учраас хоёр жил эх оронд нь сургаад, хоёр жил Японд сургах төлөвлөгөөтэй байгаа аж.
Япон улс инженер бэлтгэхдээ үнэхээр гайхамшигтай улс.
Салбарын сайд нэмж хэлэхдээ техник технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс ажлын байр хайдаггүй. Үйлдвэр цех байгуулж сурсан эрдмээрээ амьдралаа бий болгож чаддаг гэж байлаа.
Мөн тэрбээр “Бид явуулж буй улс орныхоо давуу талыг харах хэрэгтэй. Япон улс инженер бэлтгэхдээ үнэхээр гайхамшигтай. Тиймд аль ч улс орны чаддаг зүйлийг нь авахын төлөө явах хэрэгтэй. Бид богино хугацаанд чанартай хүнээ бэлтгэх сайн бодлого гаргах ёстой гэсэн юм.
Ингэж сурснаар эх орондоо чанартай боловсон хүчин бэлтгээд зогсохгүй, өөртөө ажлын байрыг бүтээх өндөр ач холбогдолтой.