Олимпиадад 600 гаруй инженер болон оюутнууд өрсөлдлөө.
2013.05.07

Техникийн зурагзүйн олимпиад амжилттай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор техникийн зурагзүйн олимпиад гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн олимпиадад 600 гаруй инженер, оюутнууд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Багийн тоглолтын тэргүүн байранд Эрдэнэт үйлдвэрийн инженер зураг төслийн хэлтэс шалгарчээ.

Олимпиадын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү оролцлоо.

Монголчууд өөрсдийн оюун ухаан шингээсэн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх ёстой

Тэрээр шилдэг инженерүүдэд шагнал гардуулахдаа аж үйлдвэр, төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх нь хөгжлийн гарц юм.

Бид шилдэг техник, технологийг нутагшуулж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэцээгээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээлд гаргах ёстой.

Мөн монголчууд өөрсдийн оюун ухаан шингээсэн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх ёстой гэдгийг онцолж байлаа. Уг олимпиадыг ШУТИС, Төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулжээ.