
2025.02.21
"Уншдаг хүүхэд хөгждөг" ном уншлагын уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит "Уншдаг хүүхэд хөгждөг" ном уншлагын уралдаанд Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдаас 2387 бүтээлч тэмдэглэл ирүүлсэн байна.
Уг тэмдэглэлийг олон нийтэд дэлгэн нээлттэй харуулах зорилготой бүтээлийн үзэсгэлэн Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолборын 3-5 давхарт энэ сарын 20-нд дэлгэлээ.
Тус үзэсгэлэн ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл олны хүртээл болох аж.
Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид та бүхэн хүрэлцэн ирж уншсан номын утга санаагаа хүүхэд, багачууд хэрхэн бүтээлчээр харуулсныг үзэж сонирхох боломжтой гэдгийг Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбороос мэдээлэв.