Болзлоо бүрэн хангасан нэг айлын хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой боллоо
2025.05.01

Болзлоо бүрэн хангасан нэг айлын хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой боллоо

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан Боловсролын зээл буцалтгүй тусламж тэтгэлэг олгох журмын шинэчлэлийг Монгол Улсын Засгийн Газар дэмжсэнийг өчигдөр /2025.04.30/ БСШУС-ын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.

 Ажлын хэсэг журманд тусгах чухал саналуудыг Байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, тогтоолоор Засгийн газарт чиглэл хүргүүлсэн байдаг. 

Ажлын хэсэг дараах онцлог заалтуудыг тусгажээ.

  1. Нэг айлын 1 хүүхэд тэтгэлэг авахаар байсан бол одоо эрх тэгш бүгд тэтгэлэг авч болно.
  2. Сонгон шалгаруулалт хийхэд хүнээс үл хамаарна.
  3. 10-аас доошгүй жил мал маллаж буй малчин айлын 1 хүүхэд бэлчээрийн болон хөдөө аж ахуйн чиглэлээр сурвал төлбөрийг төр хариуцна.
  4. Дотоодын их дээд сургуулиудад 2 жил сураад үргэлжлүүлэн гадаад сурах боломжийг олгоно.
  5. Зээл авсан бол зээлийн мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдэж, төлөхгүй хаядаг асуудалд хариуцлага хүлээнэ. Зээл төлөгдөж эх үүсвэр нэмэгдэх үед илүү олон хүүхдэд сурах боломж нэмэгдэнэ.
  6. Гадаадад суралцагсдын зээлийн төлөх хугацаа 20 хүртэл жил байж болно

Журмыг бүрэн эхээр албажсаны дараа нийтэд хүргэж, бүрэн үнэлэлт дүгнэлт өгөх аж.