Залуу эрдэмтэд 48 сая төгрөгийн тэтгэлэг авлаа
БШУ-ы сайд Л.Гантөмөр “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл нь шилдгээр шалгарсан 12 залуу эрдэмтнийг шагнасан юм.
2012.11.22

Залуу эрдэмтэд 48 сая төгрөгийн тэтгэлэг авлаа

Шинжлэх ухааны салбарын гурван үеийн эрдэмтэд өчигдөр цугларч санал бодлоо солилцов. Энэ үеэр БШУЯ-наас залуу эрдэмтдийн бүтээлийг дэмжих зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулсан “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл нь шилдгээр шалгарсан 12 залуу эрдэмтнийг шагнасан юм.

БШУ-ы сайд Л.Гантөмөр “Та бүхэн шинжлэх ухааны салбарын цаашдын хөгжлийг авч явах эрдэмтэд. Энэ жилээс та бүхний хөдөлмөрийг үнэлж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд зарцуулах тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн тус бүр дөрвөн сая төгрөг олгохоор боллоо” хэмээв.

Шинжлэх ухааны академийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн.

Э.Пүрэвдорж “Олон улсын эрдэмтэд хэт таргалалт болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгалийн гаралтай эм бэлдмэлийг хийх болсон. 

Тэрбээр  “Цагаан цээний фенолт нэгдлийн бодисын солилцооны хямралыг зохицуулах үйлдэл” сэдэвт судалгааны ажил хийж, анх удаагаа “Хүрэл тогоот”-д оролцон шалгарчээ.

Энэ ч үүднээс манай оронд ургадаг эмийн ургамлуудыг судлан биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах үндсэн суурь судалгааг хийлээ. Энэ бүтээл маань шалгарсанд баяртай байна” гэж ярив.