Гадаадад сурах оюутнуудаас барьцаа авдаг болно
Манай улс жилд 100 мянга гаруй оюутныг төрийн сангаар сургадаг юм байна.
БШУ-ны сайд Л.Гантөмөр "Магистрт өгөх тэтгэлэг бизнесийн буюу МБА тэтгэлэгийг зогсоно. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгцээтэй байгаа мэргэжилд магистрийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэг өгөхдөө эх орондоо эргэж ирээд заавал ажиллах шаардлага тавина. Мөн барьцаа авч байхаар болсон гадаадад удах юм бол барьцааг нь хураадаг системийг нэвтрүүлнэ" хэмээн ярьлаа.
Манай улс жилд 100 мянга гаруй оюутныг төрийн сангаар сургадаг.
Барьцаа ямар хэмжээтэй байх талын мэдээлэл одоогоор тодорхой биш байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад эх орондоо ирээгүй 200 гаруй залуус байдаг гэсэн тоо бий.
Эдгээр хүмүүс нь 2004 оноос өмнө ямар нэг барьцаа тавьдаггүй зээл олгодог байсан үед явсан хүмүүс юм. Энэ нь тухайн үеийн төрийн өндөр албан тушаал хашч байсан яам, тамгын газрын дарга нарын хүүхдүүд байгаа гэнэ.