Д.Оюунхорол: Энэ хуулийн төсөл батлагдсанаар оюутан бүр амжилттай суралцах үндэс бүрдэнэ
2011.05.02

Д.Оюунхорол: Энэ хуулийн төсөл батлагдсанаар оюутан бүр амжилттай суралцах үндэс бүрдэнэ

Дээд боловсролынсанхүүжилтийгзохицуулахтайхолбогдсон хуулийнтөслийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.Энэ талаарх УИХ-ынгишүүн Д.Оюунхоролынбайр суурийг хүргэе.

-Дээд боловсролын санхүүжилтийг зохицуулахтай холбогдсон хуулийн талаар хэлэлцүүлэг боллоо. Таныхаар энэ хууль гарах болсон, учир, шалтгаан нь юу бол?


-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын санхүүжилтийг зохицуулахтай холбогдсон хуулийн төслийг  чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Энэ нь Монголын дээд боловсролын тогтолцоог санхүүжилтийнх нь хувьд боловсронгуй болгох чухал хууль гэж үзэж байгаа. Дээд боловсролыг эдийн засгийн өсөлтийг бий болгоход оруулж байгаа хувь нэмэр. Нөгөө талаас нийгмийн хөгжлийн эх үүсвэр гэдэг утгаар нь, нийтийн баялгийг бүтээгч болохынх нь хувьд төрөөс дэмжлэг туслалцааг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр дээд боловсролын хөгжлийн асуудал Монголын төдийгүй дэлхий даяар хил дамнасан том бодлого, хүний насан туршийн боловсролын асуудал болж байгаа билээ.Төр иргэдийнхээ боловсролд анхаарч, дэмжлэг үзүүлэх нь зөв юм. Нөгөө талаас их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй. Гэр бүлийн амьжиргааны зардлыг бууруулахад, оюутан залуучууд дутагдаж, гачигдах зүйлгүй сэтгэл тайван хичээл номоо сайн сурах нийгмийн баталгаа нь болж чадна гэж үзэж байна.

-Эдийн засгийн үндэслэлийг харахад нийтдээ жилдээ 132 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-Тооцоо судалгааг Засгийн газар хийх байх. Монгол Улс дээд боловсролын салбарт улсын төсвийн 20 хувийг зориулж байна.Энэ .хуулиар ганцхан төсвийн санхүүжилтээр асуудлыг шийдвэрлэх гэж байгаа юм биш. Хүний хөгжил сангаас тодорхой эх үүсвэрийг бий болгоно. Манай боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоонд учир дутагдал байна. Зөвхөн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг болохоор хүмүүс төрийн албанд орох сонирхол давамгайлж байсан. Өөрийнхөө ажил амьдралыг аваад явж байгаа нийгмийн тодорхой хэсгийн гэр бүлд сурч буй оюутнуудыг орхигдуулдаг байсан юм. Хууль гарснаар дөрвөн жил сурах оюутанд тэгш шударга байх зарчмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх 70 мянган төгрөгийг өгнө гэж үзэж байгаа. Үнэхээр нийгмийн “уур" амьсгалыг; бид "зөв 'бүрдүүлж ирээдүй хойч үе болсон залуустаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ганцхан Монгол Улс ийм хуультай болох  гээд байгаа юм биш. Дэлхий нийт дээд боловсролын салбарт хандах чиг хандлагаа өөрчилж байна. Хөгжилтэй орон болгоны загвар бол дээд боловсролын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, хүнээрээ дамжуулж хөгжлөө дэмждэг бодлого юм.Энэ нь нийгмийн уур амьсгалыг зөв бүрдүүлэхээс гадна нийгмийн үнэт зүйлийг би болгоход чухал ач холбогдолтой.

-Хавтгайруулах гэдэг дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Их, дээд сургуульд амжилттай сурч байгаа оюутнуудад тэгш шударга байх зарчмыг баримтлан олгох нь зүйтэй гэж үзэж байна. БСШУЯ энэ талын судалгаагаа хийгээд одоогийн байдлаар төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг олгохгүй байгаа. Энэ хууль нийгэмд хүлээлт өндөртэй байгаа хууль. Оюу толгой,Таван толгой стратегийн бусад орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, том төслүүдээс орж ирэх орлогыг нэмэгдүүлэх ажлыг удаашралтай явуулж байна гэж би боддог. Жишээлбэл Оюу толгойн нүүрсний олборлолтын хэмжээ нэмэгдээд байдаг, зөөж тээвэрлэх зам, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бие биенээ хардаж сэрдсээр том ажлаа явуулахгүй удаашруулж байна.Төмөр замын бодлогоо зөв болгоод урагш төмөр замаа татаад, нүүрсээ дэлхийн зах зээл дээр борлуулж ард түмнийхээ амьдралыг өөд татах нь улстөрчид бидний хамтаар хийх гэрийн даалгавар мөн. Дээд боловсролын чанарын асуудал дээр ярьж байна л даа. Дээд боловсролын санхүүжилтийг боловсронгуй болгох үйл явц нь өөрөө дээд боловсролын тогтолцоогоо, чанар, шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Одоогийн үйлчилж байгаа боловсролын хуулиараа кредит цагаа биелүүлээгүй муу сурдаг оюутан сургуулиасаа хасагддаг. Өнөөдөр 114 их, дээд сургууль байна. Боловсролын байгууллагад тавих шаардлага нэлээд өндөр босготой болох байх.

-Цаг хугацааны хувьд энэ хууль батлагдвал хэзээнээс хэрэгжих боломжтой вэ?

-Хууль батлагдаад хэвийн журмаараа хэрэгжинэ. Дээд боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг бол 160 мянган оюутны асуудал яригдаж байгаа юм. Энэ нь орлого бий болгодог тэр салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт. Үүний үр шимийг эргээд төр үзэх боломжтой. Бид ирээдүй хойч үеэ зөв ажиллаж, амьдрахад оруулж буй том хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Нийгмийн зардлыг хуваалцаж байна шүү дээ. Энэ бол элсэнд авч очиж асгаад хэн нэгэн улстөрийн олигархиуд идэх гэж байгаа мөнгө биш. Харин 130 мянган өрхөд орох гэж буй хөрөнгө оруулалт. Тийм учраас тал талаас нь дэмжээд Засгийн газрыг шахаад энэ ажлыг хийлгэх боломж бий. Хувийн болон улсын гэж ялгахгүйгээр их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа 160мянган иргэнийхээ боловсролд төр хөрөнгө оруулалт хийхдээ ялгавартай хандах шаардлагагүй гэж үзсэн. Ингэснээр оюутан, залуус маш их ухамсартайгаар сайн сурах байх гэж найдаж байгаа.Энэ шийдвэр өрх болгонд очих гэр бүлийн хөрөнгө оруулалт, оюутан бүр амжилттай суралцахын үндэс болно гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.