2012.07.26

МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга тодорлоо

Ардын намын Бага хурлаар нарийн бичгийн дарга нараа томилов. 

Орон тооны нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар нарыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна. Ингээд УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил Ардын намын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга боллоо.

Харин аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар ажиллахаар болов.

Хэвлэл мэдээлэл,олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэл, Сан, хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар томилогджээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.