Засгийн газрын хэвлэл мэдээлэлийн албаны даргаар Ц.Оюундарь томилогдоно
МҮОНТ-ын захирал Ц.Оюундарь
2012.07.20

Засгийн газрын хэвлэл мэдээлэлийн албаны даргаар Ц.Оюундарь томилогдоно

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН хамгийн олон суудал авч, Засгийн газраа аль нам, эвсэлтэй хамтран байгуулах тухайгаа шийдэхээр хэлэлцээр хийж байгаа. Засгийн газар байгуулахаас гадна халаа сэлгээ хийх олон газар, агентлаг бий. Ялсан намынхан нь төрийн бараг бүх байгууллагын удирдлагыг өөрийнхөө хүнээр бүрдүүлдэг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Тиймээс УИХ-ын Тамгын газрын дарга, Хууль сурталчлах, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хэд хэдэн албан тушаалд томилгоо хийнэ. 

Эдгээр албан тушаалд хэн хэн очих тухай таамаг Төрийн ордноор хэдийнэ таржээ. Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар АН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюундарь очих яриа байна. Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй уг албанд томилогдоход гайхах зүйлгүй юм. Мөн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн оронд АН-ынхан бүсгүйчүүдээсээ сойж мэдэх сураг ч гарав. Тус намын ҮЗХ-ны гишүүн Ш.Батцэцэг, И.Нарантуяа, Ч.Куланда гэх мэт хэд хэдэн бүсгүй энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа гэнэ.

Мөн УИХ-ын ирээдүйн дарга З.Энхболдын хэвлэл мэдээлэл, сурталчилгааг “базах” хүнээр МоАХ талаас хүн томилж болзошгүй гэх яриа байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.