2012.05.02

ШШГЕГ-ын дарга нарыг сольжээ

ШШГЕГ-ын дэд дарга нарын албан тушаалыг сэлгүүлэн томилсон байна.

Тодруулбал, ШШГЕГ-ын дэд бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга Д.Даваа-Очирыг тус газрын мөн дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилжээ. Харин түүний хуучин албыг ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Батболд хүлээн авчээ.

Мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд даргын ажилд ШШГЕГ-ын төлөөлөгч, хошууч Л.Өлзийбатыг томилсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.