С.Батболд намын  даргын ажлаа өгөв
2012.07.21

С.Батболд намын даргын ажлаа өгөв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намар хийхээр хойшлуулаад байсан Бага хурлынхаа товыг энэ сарын 24-нд болгожээ.

Бага хурлын гишүүн Ж.Сүхбаатар намынхаа удирдлагуудад хандан Бага хурлаа яаралтай хуралдуулж, сонгуулийн үр дүнг хэлэлцэх, орон нутгийн сонгуульд амжилттай оролцохын тулд зөв удирдлага, бодлоготой болохыг хүссэн.

Мөн их хурлаа есдүгээр сард багтаан хуралдуулахыг шаардсаныг Удирдах зөвлөл нь харгалзан үзсэн байна. Энэ үеэр МАН-ын дарга С.Батболд албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Тэрбээр сонгуульд намаа олонх болгож чадаагүйн хариуцдагаа ийнхүү хүлээж буй аж. Түүний оронд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Намын даргыг батлах асуудлыг Бага хурлаар эцэслэн шийднэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.