ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙЖ БУЙ ЭНЭ УДААГИЙН УУЛЗАЛТ ДАЛАНЖАРГАЛАН СУМААР ӨНДӨРЛӨЖ БАЙНА
2025.04.14

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙЖ БУЙ ЭНЭ УДААГИЙН УУЛЗАЛТ ДАЛАНЖАРГАЛАН СУМААР ӨНДӨРЛӨЖ БАЙНА

Дорноговь аймгийн Даланжаргалан сум олон лицензтэй. Баялагаа эргэлтэнд орууллаа гээд бидний амьдралд сайнаар нөлөөлж байгаа зүйл огт алга. Малын бэлчэээргүй, хүмүүс нь ажил, орлогогүй байна.

Сумын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын олборлолт хийж байгаа компаниудад нутгийн иргэдийн оролцоо огт байхгүй, үр өгөөжгүй байгаа тухай иргэд саналаа илэрхийлж байна.

Энэ удаагийн томилолтоор Дорноговь аймгийн 9 суманд ажилласан бөгөөд санал бодлоо хуваалцсан иргэн бүрийн асуудлыг хууль эрх зүйн орчинд зөвөөр шийдвэрлэхийн тулд ажиллана.