Хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах асуудлыг намын бүлгүүд дэмжлээ
2025.03.25

Хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах асуудлыг намын бүлгүүд дэмжлээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн энэ удаагийн хурлаар татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах асуудлыг намын бүлгүүд дэмжлээ.

Энэ төслийн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засгийн үзүүлэлт урт хугацаанд тогтворжиж, татвар болон нийгмийн даатгалын реформ хийх суурь нөхцөл бүрдэх юм. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд тус хуулийн төсөлтэй холбоотой саналыг Засгийн газрын 11-11 төвд холбогдож өгнө үү.