2025.05.02

Д.Энхтүвшин: Салбарын дийлэнх хувийг хэдхэн ТОП компаниуд эзэлдэг учраас ихэнх тоглогчид гараад явчихна. Өрсөлдөөн байхгүй, үнэ өссөөр

Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.05.02/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Эдийн засгийн гэх юмуу бизнесийн зарим харилцаануудад үнэ тогтоохоор нэлээн оролцдог. Гурил, үр тариа гээд газар тариалантай холбоотой асуудлуудад үнийг зохицуулахаар оролцдог төвөгтэй салбар байгаа. Үнийн харилцаанд орж байгаа нь өөрөө Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой гэсэн үүднээс зохицуулалтад орж багаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ААН-үүд зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулна гэхээсээ илүү хөрөнгө оруулалт хийчихсэн компаниудын хэмжээнд уг харилцаанууд явагддаг. Тэгэхээр илүү төвлөрөл явагдах, өөрөөр хэлбэл ашиггүй учраас, зохицуулалттай учраас ихэнх тоглогчид энэ салбараас гарах магадлал өндөртэй байдаг. Төвлөрлийн үйл ажиллагаа бол газар тариалан дээр ч, гурил үйлдвэрлэл дээр ч энэ чиглэл рүүгээ явах хандлагатай байгаа. Тэгэхээр төвлөрлийг хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа талаар Ж.Энхбаяр сайдаас асууя. Газар тариалангийн том гурван тоглогч нь энэ салбарынхаа хэдэн хувийг эзэлж байна, гурил үйлдвэрлэгчийн топ-3 нь салбарынхаа хэдэн хувийг бүрдүүлж байгааг, цаашдаа нэгдэх нийлэх процес хэр явах хандлагатай байна гэдгийг асууя.

Хоёрдугаарт, энэ төслийг ЗГ-аас өргөн барьж байгаа гэж ойлгож байна. Үнийн харилцаанд орж байгаа асуудал дээр стратегийн хувьд улсад хэрэгтэй учраас олон шалтгаануудын үндэслэн зах зээлийн биш зарчмаар энэ төслүүдийг хэрэгжүүлэх мега 14 төсөл дотор ийм төслүүд явж байгаа. Энэ асуудалд эцсийн хэрэглэгчээ бодох юмуу? улсын аюулгүй байдал стратегийн чиг баримжаагаа барих юмуу гэдгийг ЗГ-аас асуумаар байна. Тухайлбал, Гангын үйлдвэр дээр хувийн хэвшил хийх сонирхолгүй байгаа учраас төр хийе гэсэн байдлаар ярьж байсан. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах юмуу, эцсийн хэрэглэгчид хүрэх үнээ хамгаалж өрсөлдөөнөө нээх юмуу? Хөрөнгө оруулалтууд утгагүй болно. Гурил дээр яригдаж буй зарчмын асуудал 14 мега төсөл дээр яригдаж байгаа учраас хариултыг сонсъё.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн