2025.03.25

Б.Бат-Эрдэнэ: Чоно агнах хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж ирэхээс илүүтэй эрх зүйн орчноо цогцоор нь харах хэрэгтэй!

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025-03-25-ны өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар  УИХ-ын гишүүн О.Амгаланбаатрын өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Улсын хэмжээнд зөвшөөрөлгүй чоно агнадаг болох өөрчлөлт оруулж ирэхээс илүү хуулиа цогцоор нь харж, өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, дараагийн удаа ирвэс агнах тухай өөрчлөлт оруулж ирэх юм уу. Ингэж болохгүй. Салбарын сайдаар ажиллаж байсны хувиар үүнийг хэлж байгаа шүү!

Байгалийн нөөцийн тухай хуулиар зохистой харилцааг нь шийдээд өгчихсөн. тухайлбал, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нь байгаа шүү дээ. Аймаг, сумын удирдлагууд нөөцөө тогтоогоод агнах хүсэлтээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлж шийдвэрлүүлээд агнуур хийж байгаа. Үүн дээр ямар нэг саадтай асуудал байхгүй. Хуульд чоныг агнах бус алах гэж оруулах хэрэгтэй. Агнах гэхээр зохион байгуулалттай болно. Харин малчин амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнахгүй. Хамгаалалтын арга хэмжээ юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан