2025.05.02

Т.Аубакир: Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг бид тууштай дэмжих ёстой

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Дотоодын хүнсний үйлдвэрийг тууштай дэмжиж байх ёстой. Үүний цаана үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал дагаж байдаг. Аливаа нэг хүнсээрээ өөр улсаас хараат байна гэдэг нь төсөөлшгүй хүнд байдалд оруулдаг. Дотооддоо хүнсээ хангах нь үйлдвэрлэлээ дэмжих нь ямар чухал болохыг Ковид сануулсан. Улаан буудай, гурилаар хангая гээд байгаа улсууд дайны  байдалтай болчихвол яах вэ? Давагдашгүй хүчин зүйл бий болбол яах юм. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болоод ургац хураалт хийх боломжгүй болсон үед бид эргээд харахад дотоодын үйлдвэрлэлийг алдчихаад эргэж авчихааргүй алдагдал хүлээн шүү. Тийм учраас ямар ч нөхцөлд үйлдвэрлэлээ аваад явах ёстой. Цемент, гурил мэтүйлдвэрүүдийнхээ татварын зохицуулалтын дээд доод интервалыг их хурал тогтоож өгөөд. Тэрнийхээ хүрээнд засгийн газар арга хэмжээ авдаг механизмыг  бий болгох шаардлагатай. Дотооддоо гурилын үнээ нэмээд байгаа бол засгийн газар яаралтай хуралдаад хилийн цаана хямдхан байгаа гурилыг татварын зохицуулалт хийгээд оруулъя гэдэг механизмыг бий болгох шаардлагатай. Хэдхэн жилийн өмнө цементийн үйлдвэрээ дэмжээд босгосон. Яг энэ зохицуулалтыг хийгээгүй байсны улмаас цементийн үйлдвэрүүд эвгүй байдалд орчихсон. 20, 30 жилийн хугацаанд гурилын үйлдвэрүүдийг босгож ирсэн.Улсаас татаас өгч байж гурилын үйлдвэрлэлийг өнөөдрийн түвшинд хүргэсэн. Хайран 250 тэрбум төгрөг. Тийм учраас гишүүд маань хаврын тариалалт эхэлж байгаа үед дотооддоо хүнсээ хангадаг чадавхыг тууштай хамгаалж явах ёстой. Үйлдвэрүүдийнхээ татварын зохицуулалтын интервалыг их хурал тогтоож өгөөд засгийн газар арга хэмжээ авдаг механизмыг бий болгох боломж бий юу?

Түүний асуултад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.