‘’Монгол мал’’ хөтөлбөр 82.4 хувийн саналаар батлагдлаа
2010.05.20

‘’Монгол мал’’ хөтөлбөр 82.4 хувийн саналаар батлагдлаа

"Монгол мал" үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг уг төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР танилцууchuulganллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир, П.Алтангэрэл нарын 31 гишүүн санаачлан боловсруулсан Монгол мал үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүд төслийн агуулга, зарчим, томъёоллыг сайжруулах хүрээнд 12 зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Н.Ганбямба, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир нар тогтоолын төслийн “улсын төсөвд тусгаж гэсний дараа хөрөнгийн дийлэнх хэсгийг үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө аж ахуйн хоршоог түшиглэн хэрэгжүүлэх”, мөн төслийн хавсралтын “Нэг. хоёрдугаар хэсгийг нэгтгэж нийтлэг үндэслэл болгон найруулах, “Гарал үүсэл нь тодорхой, эрүүл малын сүү, махыг үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн хоршооны гишүүн малчдад урамшуулал олгох” гэж тус тус найруулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир, Р.Раш, Ц.Цэнгэл, Д.Оюунхорол, П.Алтангэрэл, Н.Ганбямба нар тогтоолын төслийн хавсралтын эхний өгүүлбэрийн “нөхөн сэргээгдэх баялаг” гэсний дараа “ монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа”, мөн “Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр бэлчээр хомсдуулсаны төлбөр, нөхөн төлбөрийг бэлчээр сайжруулах үйл ажиллагаанд зарцуулах”, 7.1 дэх хэсгийн “Хөтөлбөрийг” гэсний өмнө “Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан” гэж тус тус нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Д.Тэрбишдагва нар төслийн 8 дугаар зүйлийг арилжааны бус хөнгөлөлттэй зээл олгох “Монгол мал” хөрөнгө оруулалтын сан байгуулж эх үүсвэрийг ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын орлого, улсын төсөв, гадаад орон, олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээс бүрдэнэ гэж өөрчлөх зэрэг саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Д.Энхбат, Ж.Энхбаяр Х.Наранхүү, Д.Оюунхорол, Ц.Цэнгэл. Р.Раш нарын гаргасан хөтөлбөрийн төслийн нэрийг “Мал аж ахуйн хоршооллыг эрчимтэй хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гэж өөрчлөх, “Хувийн мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжихийн хамт төрөөс тавих хяналтыг сайжруулах”, “Ган зудын үнэлгээг үндэслэн хохирлыг арилгах малгүй болсон иргэдийг малжуулах, өөр үйлдвэрлэлийн салбарт шилжүүлэх ажил зохион байгуулах” дэд заалт нэмэх гэсэн саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал аваагүй болно.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат, Э.Бат-Үүл, Ж.Энхбаяр нар урамшуул лыг хоршоодод олгох нь зүйтэй гэсэн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат, Э.Бат-Үүл нар хөтөлбөрийн нэрийг өөрчлөх гэсэн саналаараа тус тус цөөнхи болсон байна. УИХ-ын гишүүн Д.Загджав хөтөлбөр хэрэгжих явцад малчид хамтын хөдөлмөрийг хоршиж ажиллах арга замыг тодорхой болгоход анхааран ажиллахыг сануулсан бол Р.Раш гишүүн хөтөлбөр батлагдсанын дараа хавтаст л битгий үлдээсэй гэдгийг хатуухан сануулаад авсан. ‘’Монгол мал’’ хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар батлагдлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.