Монгол мал үндэсний хөтөлбөр булган аймагт хэрэгжиж байна
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын, Д.Балдан-Очир нарын санаачлан батлуулсан “МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Булган нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, үржлийн малын мах- ноос, сүү-сүүн бүтээгдэхүүний ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт өсвөр насны хээлтүүлэгчийг өсгөн бойжуулах, цөм сүргийн үржлийн аж ахуйг бий болгохоор ажиллаж байна.
Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Сүүний чиглэлийн “Хар тарлан” үүлдрийн өсвөр болон үржлийн 20 үнээний энгийн саалийн ферм, махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үнээ,гунж,өсвөр насны 60 үхрийн эрчимжсэн маллагаатай фермийн аж ахуйг суурь тус бүрийг битүү дулаан байр, хашаа,саравч,гүний худгийн барилга байгууламжийн хамт байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.