Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ
2024.01.11

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг тодорхой болгох, үүнд тавих шүүхийн болон прокурорын хяналт бэхжүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нарийвчлан зохицуулахтай холбоотой 15 зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн санал гаргасныг мөн дэмжжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn