УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.12

О.Баасанхүү: Би ганцаараа хэлж байгаа учир худал та нар 65-уулаа хэлж байгаа болохоор үнэн

УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний өмнө ярьсан асуудалд прокурор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавихыг хянан гэдэг хэцүү. Яг ижил түвшний мөрдөн байцаалтад өмгөөлөгч давуу эрхтэйгээр оролцож байж цагаатгах нотлох баримтаа гаргаад шүүхээр мэтгэлцдэг юм. Өмгөөлөгчийн эрх байцаан шийтгэх ажиллагаан дээр яг хуучнаараа байгаад байна санал хэлэх гэж зүйл орж ирснээс өөр зүйлгүй байна. Хоёрдугаарт 49 ийг яримаар байна. 49-ийг  яриад их хурлын гишүүн болчихсон юм шиг тэгж яривал та нар л 49-г ярьсан шүү дээ.

Гарсан тогтоол нь хууль шүүх дээр унаад байгаа нь та нарынх шүү. Би мэргэжлийн хувьд харвал тогтоолын хууль зүйн үндэслэл чинь болохгүй байгаа .Хоёрдугаарт би танай намын гишүүн биш надад ямар нэг чиглэл өгсөн юм шиг ярьдагаа болих хэрэгтэй. Би энэ валютын санг дэмжиж байгаа.Үгүй бол хятадын колон болцгооё л доо. Хятадаас зээл авна гэдэг нь колон л болж байгаа хэрэг.  Би ганцаараа хэлж байгаа болохоор худал та нар 65 уулаа хэлж байгаа учраас үнэн болж харагдаж байна.