2023.06.27
Ц.Сандаг-Очир: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.27/ хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдах юм байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалт судалгааны ажилд хэд хэмжээний төсөв санхүүг зарцуулах вэ? Орон нутгийн төрийн байгууллагуудад хэрхэн яаж аль төсөвт нь суух вэ? Нийт төсөв нь хэд вэ?
Ирэх аравдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэнэ гэнэ. Одоо улсын төсөв багцлагдаж байна. Үүнд санал хүргүүлсэн үү? Шаардлагатай санхүүжилт буюу энэ жил хэдэн төгрөг, ирэх жил хэдэн төгрөг гэсэн тодорхойлсон зүйл бий юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүн хариулав.