УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.12.17
Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжжүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Авлигатай тэмцэх газар гээд ерөнхий том газар байгаа учраас тэд л хариуцах ёстой. Ажлыг нь давхар болгочихоод байна уу гэдгийг өмнө би лавлаж байсан. Уг нь АТГ хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ, Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлд тайлагнаж зохицуулалт хийвэл оновчтой юм шиг санагдаж байна”.
Өнөөдрийн хуралдаан санал хураасны дараагаар өндөрлөлөө.