2015.12.01

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжив.

Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуультай тэмцэх, иргэдийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд баримтлах цогц бодлого юм.