2023.06.22

Х.Ганхуяг: Англи хэлний хичээлийн асуудлыг хуулинд тусгасанаар хөтөлбөр боловсруулснаас өндөр ач холбогдолтой

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Энэ хуулийг сүүлийн 2 жил ярилаа. Би ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Зарим нэг хуулийн ахлагчаар ажиллаж байна. Бид Алсын хараа20/50-ыг баталсан. үүний салшгүй хэсэг нь Боловсролын хууль. Энэ салбарт төсөв ихээхэн тавьж байна. Ирээдүйн хүний нөөц бэлдэх гол суурь шүү. Хөтөлбөрт оруулна гэж сайд болон яамны гишүүд ярьж байна, болно.

Гэхдээ манай мэдээлэл технологийн хөтөлбөр сурах бичиг 1995-2000 оны сурах бичиг байна. иймд хөтөлбөрт оруулна гэдэг нь ач холбогдолгүй болдог. Иймд хуульд тусгах ёстой. Хар хайрцгийн бодлого ярьж байна. үүнд өөр асуудал яригддаг. Англи хэлний үнэлэмж маш өөр. Хэлтэй, хэлгүй хүний үнэлэмж маш өөр шүү. Харин хар хайрцгийн бодлого ярьж байгаа бол үүнийг оруулаад батлах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn