2023.05.04
Ц.Даваасүрэн: Үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоог гажуудал үүсгэхгүйн тулд зөв хийх ёстой
УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Бид 2 том гүрний дунд амьдарч байгаа улс, иймд боловсролтой иргэд чухал. Хамгийн гол нь орлого багатай иргэдээ орхиж болохгүй.Том улс орнууд мөнгөний хэмжээгээрээ ялгаад явдаг. Манай улс ингэж болохгүй, ОХУ-ын элит боловсролын тогтолцоогоо хамгийн сайн, агуулга, стандартаа өөрчилж болохгүй. Боловсролын хамгийн том зорилго бол ёс суртахуунтай, боловсролтой иргэн бэлтгэх зүйл. Сургалтын хөтөлбөр, агуулга, стандарт боловсруулах нь хамгийн чухал. Урд нь судлаач нар хийдэг байсан, харин 2000 оноос хойш багш нар бэлтгэж эхэлсэн. ШУ-ч зүйлээ орхигдуулснаас үүдэж гажуудал үүссэн. ҮХ-ийн 16-7 дээр төрөөс ерөнхий боловсролыг үнэгүй олгоно, төрөөс тавьсан шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно гэсэн.
Гэтэл төрийн шаардлага нь үнэгүй боловсрол олгох.Хувийн сургуулиуд төлбөртэй байна, ҮХ-ийн эсрэг энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоо явж явж хувийн хэвшлийг дэмжинэ шүү. Эрүүл мэнд дээр том эмнэлгүүд болж байна, жижиг өрхийн эмнэлэг дээр хэцүү байна. Зах зээлийн эдийн засгийн нэг хэцүү нь хувийн хэвшлээ хэтэрхий дэмжихээр боловсрол, эрүүл мэндийг төлбөр нь хохироодог.Үнэлгээний тогтолцоог Удирдах санхүүжилтийн хуулиар зохицуулах гэж үзсэн, дампуурсан юм аа. Дахиж хийх гэж байна, яаж хэрэгжихийн мэдэхгүй байна. Багш нарын үнэлэмжийг маш зөв гаргах ёстой.
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn