2021.06.29
Б.Жаргалмаа: Өнөөдрийн хэмжээнд 9722 хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхэд байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Би өөрөө боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн. Бүс нутгийн багш нартай олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайн үед багш нар нийгмийн асуудал, үнэлэмжийн тухай олон асуудлыг ирүүлж байсан. Эдгээр саналууд хуулийн төсөлд туссан. Ард нийтээрээ хуулиа хэлэлцдэг байх цахим парламенттай болсноор олон хүн саналаа ирүүлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу хүүхдүүдэд тэгш хамран сургах сургалт гэдэг 9 зүйл заалт бүхий хуулийн төсөл орж ирж байгаа. Өнөөдрийн хэмжээнд 9722 хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхэд байгаагаа нийтдээ 2680 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байна.
2019-2020 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ердийн сургуульд сурах боломжийг боловсролын сайд нээж өгсөн. Ингэснээр энгийн сургуульд суралцах боломж нээгдэж байгаа боловч энгийн сургуульд очоод суралцах боломжгүй хүүхдүүд байна. Өөр өөр хэлбэл байнгын асаргаат хүүхдүүд маань сургалтад хамрагдаж чадахгүй байгаа. Тэгвэл энэ тэгш хамран сургах сургалт гэх заалт орж ирснээр бид бүх хүүхдүүдээ тэгш хамран сургах боломж бий болж байгаа юу? Багш нараа энэ асуудалд хэрхэн дэмжих вэ?
Түүний хариултанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулав.