
2021.06.29
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.
БСШУС-ын Байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням танилцууллаа.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn