Н.Учрал: Хувийн сургуульд оногдуулсан нэрийг хуулийн заалтаар хүчээр эргүүлж авах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Боловсролын хууль дотор дээрэнгүй хэд хэдэн заалт байна. Аюулгүй байдлын мэргэжлээр зөвхөн төрийн өмчийн сургууль сургалт явуулна гээд заачихсан. Америкт Харвардын их сургуулынхаа бизнесын хөтөлбрийг хуулиараа улсын сургууль руугаа шууд авлаггүй. Академик эрх чөлөөнд, чөлөөт зах зээлд бүдүүлгээр халдсан ийм заалтууд оруулсан байна. Бил хуулиар бүгдийг засдаг боллоо.
Төрийн захиргааны гаргажу байгаа энэ шийдвэрүүдийг хуулиар аргагүй эрхэнд засаж байна. Бид нар дэлхийд хөгөө чирж байна. Оюуны өмчийн байцаагчийн буруутай шийдвэр, улсын бүртгэлийн байцаагчийн буруутай шийдвэрээс болоод сургуулийнхаа нэр хүндийг алдсан.
Үндэсний их сургууль гэдэг сургуулийг чинь хэдэн мянган оюутан төгсчихсөн. Танай сургуулийн нэрийг өөрчилчихлөө хууль гарчихлаа гэх юм уу. Хүнээ боддоггүй. Аргаа бараад хуулиар ийм байдлыг хүчээр шийдэж болохгүй. Тэр хувийн сургуулийг төгссөн зөндөө хүн байгаа. Тэр хүмүүсийг яг яана гэсэн үг үү? Ийм байдлаар хандаж болох уу?
Боловсролын суурь хуулинд багш нарын суурь хөгжлийг дэмжих хууль хамаагүй юм уу? Өнгөрсөн парламентад батлуулсан. Миний батлуулсан хуулийг шоовдорлоод байна уу? Яав? Хэдэн суурь заалтыг нь аваад энэ хуулинд хийчихсэн байна.
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулав.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
Хуулийн мэдээ
АБГББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан