2023.05.04

Б.Баттөмөр: Манай улс боловсролд ДНБ-ний хэдэн хувийг оруулж байна, хууль хэрэгжсэнээр хэрхэн нэмэгдэх вэ

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бид уул уурхайд тавьдаг анхаарал шигээ боловсролд ийм анхаарал тавьж чадаагүй. Боловсролын шинэчлэлийг ярихдаа өнгөрсөн 30 жилийн алдаандаа хариулт өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд боловсрол эзэмшсэн бүх хүн ажил хийж чадаж байна уу, нөгөө 200 гаруй Их, дээд сургууль хэд болсон, хүссэн хүн бүрт их, дээд сургууль нээх эрх өгөх нь зөв үү, боловсролын түвшин хөдөлмөрийн зах зээлд ороход хэрхэн нөлөөлж байна, хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ гэх мэт олон асуултад хариулт өгөх том хууль бол БЕХ. Хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулалт хийхэд эцэг, эхийн боловсрол чухал.

ОУ-ын байгууллагууд цэцэрлэгт ачаалал бага өөрийнхөөр нь боловсрол олгох талаар ярьж байна, манай улсад ийм хөтөлбөр байна уу. Манай улсын дунд сургууль, Их, дээд сургуульд монголд онцлогтой ямар сургалтын хөтөлбөр байна. Манай улс боловсролд ДНБ-ний хэдэн хувийг оруулж байна, хууль хэрэгжсэнээр хэрхэн нэмэгдэх вэ. Аливаа зүйл эдийн засгаар баталгаажаагүй бол амин сүнсгүй байдаг. Эдийн засгаар баталгаажих ямар зүйл оров. Боловсрол ШУ-тай хэрхэн холбогдож байна вэ?

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn