2023.01.05

Ц.Туваан: Ард түмнийхээ саналыг сонсож, шийдвэр гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Монголчуудын хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд бид зохион байгуулаад санал асуулга авбал УИХ-ын 20 хувийн квотоор санал асуулга явуулж болно. Мөн Зөвлөлдөх санал асуулгын хууль дээр эмэгтэйчүүд санал оруулаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулаад, хэлэлцээд явж болно. Квотын төлөөлөлгүй явбал эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулгарна. Зөвлөлдөх санал асуулга 2019 оны ҮХӨ-өөр нэр хүндээ алдсан. Төрийн албан хаагч, намын төлөөллийн голдуу хүмүүс оролцсон. Иймд нэг шийдэлд хүрч байж орох хэрэгтэй. Ард түмний санал асуулгыг харж үзэх хэрэгтэй. Өмнөх ҮХӨ-ийн санал асуулгад гар бие оролцож байсан хүн байна уу, Хэрвээ тийм бол энэ удаа оролцохгүй байсан дээр шүү.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn