МҮЭХ-оос "Зөвлөлдөх санал асуулгын" талаар уулзалт зохион байгуулав
Зөвлөлдөх зөвлөлийн хуралд бэлтгэх, ҮЭ-ийн байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачдын саналыг авах уулзалт, зөвлөгөөн боллоо.
УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод буй билээ.
МҮЭ-ийн холбоо нь 200 гаруй мянган гишүүнтэй байгууллага бөгөөд нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд байр сууриа нэгтгэн, санал боловсруулах зорилгоор /2023.01.10/-нд аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, тэргүүлэгч, ахмад зүтгэлтэн, нийгэм эдийн засаг болон салбарынхаа онцлогыг тодорхойлох эрдэмтэн, судлаач доктор профессоруудын саналыг нэгтгэх уулзалт зөвлөгөөнийг танхим, цахим хэлбэрээр зохион байгуулав.
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан