МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг “Зөвлөлдөх зөвлөл”-ийн гишүүнээр сонгож батлав
2023.01.10

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг “Зөвлөлдөх зөвлөл”-ийн гишүүнээр сонгож батлав

Улсын Их Хурлын /2023.01.06/-ны өдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонголоо.

Сонгогдсон зөвлөлдөх зөвлөлийн гишүүд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулсан.

Нийт 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг, хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс, Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан гэсэн 11 хүний нэрийг дэвшүүлж баталлаа.