2022.11.15

Москва хотноо суралцаж буй оюутан залуусаа эргэв

ОХУ-д томилолтоор ажиллах хугацаандаа Тээврийн Их Сургуульд суралцаж буй оюутнуудтайгаа уулзлаа. Тус сургуульд манай 150 орчим залуус төмөр замын салбарын төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байна.

Энэ дүү нар маань төгсөөд бүгд эх орныхоо эдийн засгийн гол судас болсон тээврийн салбартаа ирж ажиллана гэхийг сонсох үнэхээр сайхан байлаа.

Хүндхэн цаг үед, амаргүй сорилтыг даван сурч боловсорч буй оюутнууддаа цагийг үр бүтээлтэй зөв ашиглаж, хичээл сурлагадаа сайн шамдахыг сануулж захилаа. Аливаа хүнд, тэр тусмаа залуу үед урам дэм хэрэгтэй. Амжилттай суралцсан оюутнуудаа төмөр замын салбарын байгууллагуудын тэтгэлэгт хамруулж, төгссөн үед нь АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэх болно.

Мөн тээврийн салбарын оюутнуудыг амралтаараа ирж очих үед нь ЗАМЫН ЗАРДАЛД НЬ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ-ийг "УБТЗ" ХНН-т даалгалаа. Хамгийн сайн суралцаж буй 20 ОЮУТАНД ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ олгохоор шийдвэрлэлээ.

Зам тээврийн салбарын хөгжлийг ШИНЭ МЭДЛЭГ, ШИНЭ ХАНДЛАГА, ШИЛДЭГ ИННОВАЦ-аар өнгөлөх залуу дүү нартаа амжилт хүсье