
2025.06.09
ТОЛГОЙТ БҮСИЙГ АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОХ АВТОЗАМ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Н.Алтаншагайн тойрогтоо хийж буй бүтээн байгуулалтуудын нэг болох Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн автозамтай холбох гүүрэн байгууламжтай 3,9 км автозамын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Автозамыг 320 гаруй нэгж талбарыг чөлөөлж хийж байгаа юм. Тус автозам гэр хорооллын 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд зургаан эгнээтэйгээр хийгдэж байгаагаараа онцлог.