Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замыг нээлээ
2025.05.22

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замыг нээлээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.

Замын тэмдэг, тэмдэглэгээг залуучууд шөнийн цагаар хөдөлгөөн саарсан хойно хийх аж.

Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жил хотынхоо төв замыг засах том ажилтай. Замын ажлуудыг намраас өмнө дуусгахаар шахуу ажиллаж байна. Та бүхэн маань ажил хийж байгаа залуучуудыг ойлгож, хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой" гэв