Галт тэрэгний солилцоо нэмэгдэж, чингэлгийн бөөгнөрөл ариллаа
2022.10.20

Галт тэрэгний солилцоо нэмэгдэж, чингэлгийн бөөгнөрөл ариллаа

БНХАУ-ын Элчин сайд ноён Цай Вэньруйтай уулзаж Хятадын Зам Тээврийн сайд болон бусад холбогдох байгууллагад албан бичиг, захидал илгээж хамтын ажиллагаагаа идэвхжүүлсний эхний үр дүн ийнхүү гарч байна. УБТЗ-ынхан маань ч ажлаа эрчимтэй сайжруулж байна.

2021 оны эхнээс өдөрт 8-12 галт тэрэг солилцоо хийгдэж байсан бол 9 дүгээр сарын 24-нөөс галт тэрэг солилцоо хоногт 14 болж жигдэрсэн. Хамгийн сүүлд галт тэрэг солилцоо 15 болж нэмэгдсэний дотор Замын Үүдээс Эрээн рүү хоосон чингэлэг бүхий 4 галт тэрэг гарлаа.

Одоо Улаанбаатарт нийт 2271, үүнээс ачаатай 1335, хоосон 936, Замын-Үүдэд импортын ачаатай 110 чингэлэг байна.

УБТЗ-д вагон захиалгыг хүнд сурталгүй, цахимаар, ил тод, эрэмбэлж авах албан даалгавар өгсөн. Энэ дагуу ирэх 11-р сарын захиалгыг цахимаар авч, хүний оролцоогүйгээр ачилтын хуваарийг хийж явуулах шийдэлд хүрсэн байна.

УБТЗ хувийн вагонтой хүмүүсийг хүчээр нийгмийн ачаанд явуулдаг, эсхүл заримыг нь огт ачилтад оруулдаггүй гэсэн яриа дахиж гаргахгүй ажиллах учиртай.

Тээвэр зохион байгуулалт тээг садаагүй зөв явагдахын хэрээр экспорт нэмэгдэж эдийн засгийн эргэлт эрчимжиж буй нь сайшаалтай