2022.10.31
Улсын хөгжилд хүч нэмэх хөгжлийн судас нэгээр нэмэгдлээ
Монгол Улсад автозамын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын хөгжилд хүч нэмэх хөгжлийн судас нэгээр нэмэгдлээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг холбосон 50 км урттай, хүнд даацын авто зам нээлтээ хийж ашиглалтад орлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан уул уурхайн түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах заалтыг биелүүлэхэд уг зам нь нэг том алхам болох юм.