Евро стандарт-Герман чанарыг Монголд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллана
Монгол улсын Eрөнхий сайд Л.Оюун-эрдэнийн Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолкер Виссингтай хийсэн уулзалт амжилттай болж ирэх оны 1-р сард Виссинг сайд манай оронд айлчлахаар боллоо.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамтай 2009, 2013 онд байгуулж байсан Санамж бичгээ шинэчлэн байгуулах, хоёр улсын Авто тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар тогтов.
Мөн авто тээвэр, нийтийн тээврийг eвро стандартад шилжүүлэх, авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хоёр улсын яамд бүхий л талаар хамтран ажиллах, цахим шилжилтийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулах зэрэг асуудлаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж Виссинг сайдын айлчлалаас өмнө тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг хийж дуусгахаар харилцан тохиролцов.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11