
2022.10.19
Шинэ, хуучин дарханыг холбосон 3 дахь авто зам нээгдлээ
Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 82 км хатуу хучилттай замын ажил хийгдэж байгаа.
Үүний нэг болох 31-р хорооллыг 7-р багтай холбосон 1.8 км хатуу хучилттай авто зам албан ёсоор нээгдлээ. Дарханы 7-р баг, Толгойтын хэсэг ийн Шинэ Дархантайгаа 3 дахь замаар холбогдлоо.
Иргэдийн амьдрах орчин, газрын үнэ цэнийг өсгөх энэ ажил орон сууцжуулах хөтөлбөрөөр үргэлжлэх юм. Энэ зам нээгдсэнээр хуучин, шинэ дархан шууд холбогдож Дархан сумын 7-р багийн 235 өрхийн 1400 иргэд шинэ замтай болж байна.
Улсын төсвөөр хийгдэж буй улсын болон орон нутгийн чанартай авто замуудыг хугацаанд нь ашиглалтад оруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.