2022.06.09

Б.Баттөмөр: Төрийн албанд стандарт тогтоож өгч болох уу

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн: Б.Баттөмөр: 

Ёс зүйн дүрэм өөр өөрийн онцлогоор ижил үйлчлэх ёстой. Бид хүний хөгжил гэхээр мэдлэг дээр анхаарч 70 гаруй Их сургууль байгуулсан. Чанаргүй боловсрол эзэмшсэн. Үүн дээр анхаарах ёстой. Төрийн алба бол хүн арддаа үйлчлэх юм. Гэтэл төрийн албаны нэр хүнд унаж байна. Засгийн газар 18 удаа солигдсон. Сайн муу мэдээлэл маш их түгдэг. Үүнд төрийн албанаас хариулт өгөх хэрэгтэй. Нэг албанд хүн томилогдоход танил тал харсан байдаг. Иймд төрийн албанд стандарт тогтоож өгч болох уу. Түүнчлэн үйлчилгээний стандарт байх ёстой. Үүнийг Япон улсад маш их баримталдаг. Мөн карер ахих нь тодорхой байх хэрэгтэй байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn