2022.06.09

Ц.Туваан: Ёс зүйн зөвлөлд ямар хүмүүс байх вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Энэ хуулийн төсөл орж ирэх цаг нь болсон. Монголчууд төрөө дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Энэ одоо ч байгаа гэхдээ төрийн хар хүн цөөн байна. Ихэнх нь нэр нь сэвтсэн байдаг. Ёс зүйтэй болгох тал дээр манайхан анхаарч ичих нүүртэй болгодог байсан. Үүнийг хуульчилж байгаа нь зөв. Төрийн албан хаагчид ёс зүй муу, мэдлэг, хандлага муу зүйл байдаг. Төрийн албаны дэргэд Ёс зүйн зөвлөлтэй байна гэж байна. Энэ зөвлөлд ямар хүмүүс байх вэ. гадаад улс оронд ёс зүйг маш өндөрт тавьдаг. Төрийн албанд нам дагасан халаа, сэлгээ маш их гарсан. Ёс зүйн асуудалд бүх хүн хамрагдах ёстой. Төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна. Цалин мөнгө маш бага байгаа.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn