2022.06.09

Б.Бейсен: Зөрчил гаргасан төрийн албан хаагчид хариуцлага ногдуулахгүй байна

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Төрийн албан хаагчийг ялгаварлан гадуурхадаг, чадваргүй боловсон хүчнээр сольдог асуудал их байна. Ялангуяа аймаг, сумдад их бий. Төрийн албан хаагчаа хамгаалдаг ямар хууль байгаа вэ. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм ерөөсөө хэрэгжихгүй байна. Үүнийг ноцтой зөрчдөг асуудал байна. Ийм зөрчил гаргасан хүмүүст хариуцлага ногдуулахгүй байна. Сая 1080 хүн төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон байна.

Манлайлах чадваргүй хүмүүс их томилогдож байна. Ялангуяа эмнэлгийн салбарт мэргэжлийн хүн байх ёстой. Цаашдаа энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Төрийн албан хаагчдын ноцтой ямар алдаа байна. Улс оронд эдийн засгийн хохирол учруулж байгаа хүмүүс ч байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn