2022.06.09

С.Бямбацогт: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн данхгар бүтэц цомхон болж чадах уу

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ёс зүйн асуудлын цаана төрийн бүтээмжийн асуудал бий. Анх төрийн албанд орохдоо төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ, надаас өөр мэдлэг чадвартай хүн байхгүй гэж ажилд томилогддог. Томилогдсон хойноо хүнд сурталтай, шан харамж авдаг, ард иргэдээ дарамталдаг, чирэгдүүлдэг хандлага гаргадаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихсон. Үүнээс болж төрийн бүтээмжгүй, цагаа бүртгүүлж, цалин авдаг болсон. Энэ хууль батлагдсанаар уг асуудал хэрхэн яаж шийдэгдэх вэ? Төрийн түгжрэл хэрхэн алга болж, данхгар төр цомхон болж чадах уу. Төрийн бүтээмж нэмэгдэх үү. Төрийн албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр үнэнч, шударгаар хөнгөн шуурхай ажиллаж чаддаг болох уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.