2022.06.09
Ц.Цэрэнпунцаг: Төрийн албан хаагчийг хамгаалсан ямар зохицуулалт байна
УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Ёс суртахууныг хуульчилж болох уу гэж хуульчиж их асууж байсан. Миний хувьд төрийн албан хаагчид ёс зүйтэй байх ёстой гэдгийг дэмжинэ. Гэхдээ хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид цалин багатай ажиллаж байна. Тэд хээл хахуульд бага ордог. Энэ асуудал нийслэлийн томчуудад байдаг. Ёс суртахууныг яаж тодорхойлж байгаа вэ. Төрийн албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгч хэрэгтэй. Хүний амьдралд тохиолдох янз бүрийн таатай, таагүй нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл зүй өөр байдаг. Ийм нарийн асуудлыг шийдэж байгаа хуульд төрийн албан хаагчийг хамгаалсан ямар зохицуулалт байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn