2022 оны эцсийн дүн мэдээгээр 225000  орчим төрийн албан хаагч байна
2023.05.03

2022 оны эцсийн дүн мэдээгээр 225000 орчим төрийн албан хаагч байна

УИХ-ын чуулганы /2023,05,03/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

2022 оны эцсийн дүн мэдээгээр 225000  орчим төрийн албан хаагч байна. Үүнээс 219 мянга нь Засгийн газрын  харьяа байгууллагуудад ажилладаг төрийн албан хаагчид байна. Мөн төрийн өмчит компанид ажиллаж буй 75500 ажилтнуудаас гүйцэтгэх удирдлагын багт хамаарах хүмүүс Засгийн газрын дэргэд байгуулагдах Ёс зүйн хороонд үйл ажиллагаа нь харьяалагддаг. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn