2021.09.15
“Туваан сан”-аас сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа
УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийнхоо залуусын боловсролын асуудалд анхаарч ажилладаг. Уг ажлынхаа хүрээнд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.
Тэгвэл “Туваан сан”-гаас “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-өө 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 шинэ оюутан сургалтын төлбөрийн дэмжлэгээ гардан авлаа. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Төв аймгийн маань 257 сурагч бүртгүүлснээс 150 сурагч биечлэн ярилцлаганд оржээ.