УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-ын дүнгээрээ тэргүүлсэн сурагчдад тэтгэлэг олгоно
2021.08.31

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-ын дүнгээрээ тэргүүлсэн сурагчдад тэтгэлэг олгоно

Ховд аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн С.Бямбацогт аймгийн хэмжээнд ЭЕШ-ийн оноогоороо тэргүүлсэн сурагчдад хувийн зүгээс мөнгөн тэтгэлэг олгохоор болжээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тэтгэлэг олгох сурагчдыг сонгохдоо аймгийн Боловсролын газрын албан ёсны мэдээлэлд үндэслэн гаргажээ.

“10 жил сурсан мэдсэнээ шалгуулан, хүссэн мэргэжлээрээ сурах боломжийн төлөө өрсөлдсөн өдрүүд ард үлдэж сурагчид маань их, дээд сургууль, коллежийн зүг хүлгийн жолоо залж байна.ЗАЛУУС, ДҮҮ НАРТАА ЮУНЫ ӨМНӨ СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Миний бие өнгөрсөн 5-р сард амласан ёсоороо ЭЕШ-аа амжилтай өгсөн сурагчиддаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох шилдэг 25 сурагчийн нэрсийг зарлаж байна.

Энэхүү нэрсийг Ховд аймгийн Боловсролын газрын албан ёсны мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд 800 оноо сурагчдын сургалтын төлбөрийг Засгийн газраас даахаар болсон тул тэтгэлэг давхардуулахгүй байх үүднээс миний бие 5 сурагчид тус бүр 1.5 сая төгрөг, ЭЕШ-ын 10 хичээл тус бүр дээр 1-2-р байр эзэлсэн 20 сурагчид тус бүр 1 сая төгрөг олгохоор боллоо.

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас мөн 800 оноо авсан сурагчиддаа урамшуулал олгохоор болсон байна.

ШИЛДЭГ 25 СУРАГЧИД:

  • Прогресс сургуулийн 7,
  • Цаст-Алтай цогцолбор сургуулийн 4,
  • 6 дугаар сургуулийн 2,
  • 1, 3, 7 дугаар сургуулиас тус бүр 1 хүүхэд шалгарсан бол
  • Манхан сумаас 3,
  • Үенч сумаас 2,
  • Буянт, Мөст, Алтай сумдаас тус бүр 1 хүүхэд шалгарсан байна”.